Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны томилсон хүмүүс Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль бус томилгоонууд хийж байна гэсэн гомдол манай сайтын редакцад ирсэн юм. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засаг дарга Д.Бауыржан гэгч нутгийн дүү, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамедийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга буюу төрийн албаны салбар зөвлөлийн даргаар дэвшүүлэн томилсон гэнэ. Ингээд түүний оронд Х.Бауыржан гэгчийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилжээ.
Гэтэл Б.Мухамед төрийн албаны салбар зөвлөлийг удирдаж эхэлснээр хууль бусаар сонгон шалгаруулалт хийж Тамгын газрын хэлтсийн даргаар Х.Анар гэгчийг томилсон байна. Харин Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Бауыржан нь төрийн албанаас өмнө нь халагдсан К.Самархан гэгчийг хэлтсийн даргаар томилжээ… гэх мэтээр ашиг сонирхол хэт ихтэй албан тушаалын томилгоо багагүй үргэлжлэх учир ингээд товчилъё.
Учир нь анхаарал татсан өөр асуудал байгаа юм. Энэ нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр К.Самархантай холбоотой дөрвөн тушаал гарсан байдаг аж. Үүнд, Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назым нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 тоот тушаалаар К.Самарханыг албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд шилжүүлж. Гэтэл Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Галияийн мөн өдрийн Б/38 тушаалаар К.Самарханыг Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэх тушаал гарсан байж. Үүгээр зогсохгүй, тус газрын дарга Х.Бауыржаны мөн өдрийн Б/51 тоот тушаалаар Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар томилсон байна.

Түүнчлэн К.Самарханы хариуцсан хэлтсийн чиг үүрэг Гаалийн газарт шилжсэн гэдэг үндэслэлээр Х.Бауыржаны 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн Б/51 тоот тушаал гарсан байдаг. Уг тушаалын хавсралтад нэр дурдсан К.Самархан тэргүүтэй ажилтнуудыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Гаалийн газарт шилжүүлсэн байтал тушаал нь 14 хоногийн дараа гарч байгаагаас харахад л “Бауыржан”-ууд хуулийг хэрхэн гууль болгож, холион бантан хутгаж байгааг тод харж болно.


Энэ утгаар нь уг асуудлыг Засгийн газар, эрх баригч намын дарга нар, Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газар анхааралдаа авч, алсын аймагт дураараа загнагч их мэдэлтэй “бага ноёд”-ыг анхаарах цаг болсныг харуулж байна. Нөгөө талаар алсын аймагт өөрийгөө дархалж, дархан эрхтэй мэт аашилж буй К.Самархан гэгч нь Засаг дарга асан С.Хавалын эхнэрийн дүү бөгөөд 2007-2012 онд түүний туслахаар ажиллаж байсан. 2016 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар /ХХҮГ/-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар тушаалаар тус газрын дэд даргаар томилсон ч 2018 онд халагдсан байдаг. Харин Орон нутгийн өмчийн газрын даргын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн Б/02 тушаалаар өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтнээр сэлгэн ажиллахдаа олон тендер “зохицуулсан” бараан түүхтэй нэгэн гэдгийг ойрын эх сурвалжууд өгүүлж байх юм. Ийм хүмүүс төрийн албыг түмэнд төлөөлж ажиллана гэдэг хэрээс хэтэрсэн зүйл биш гэж үү, эрхэм дарга нар аа.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
