Москва Украинд амссан хохирлынхоо талаар анх удаа мэдээлэв.
ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш 498 цэргээ алджээ. 1597 цэрэг шархтсан байна. Батлан хамгаалах яам нь энэ талаар мэдээллээ. ОХУ тусгай ажиллагаа эхлүүлсэн хоёрдугаар сарын 24-нөөс хойш хохирлын талаар анх удаа ам нээсэн нь энэ юм.
БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Барууны чиг баримжаатай хэвлэлүүдэд гарч буй Оросын хүчнийхэн тоолж баршгүй их хохирол амссан тухай мэдээлэл ташаа” гэсэн байна. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор гарсан “Туршлагагүй цэргүүдийг илгээсэн” гэх шүүмжлэлийг тэрээр үгүйсгээд “Украины ажиллагаанд цэргийн сургуулийн сурагчид байтугай хугацаат цэргийн албан хаагчид ч оролцоогүй” болохыг онцолжээ. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд шаардлагатай бүх тусламж үзүүлж байгаа аж.
Харин Украин улс И.Конашенковын өгсөн мэдээллийг дарсан тоо гэж мэдэгджээ.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
