Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Apple компани өөрийн бараа бүтээгдэхүүнээ ОХУ-д худалдаалахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Мөн App Store, Apple Pay болон Maps апплекэйшны үйл ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт хязгаарлахаар болжээ. Энэ талаар Аpple компанийн төлөөлөгч “Бид Украины дүрвэгчдэд тусламж үзүүлэн, хүмүүнлэгийн үйлсийг дэмжих болно. Харин ОХУ-д өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглоно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Киевийн телевизийн цамхаг пуужингийн цохилтонд өртлөө
Next post Өмгөөлөгч Батбаярын охин бусдын биe дээр халуун кофe асгаж, байцаалт авсан цагдааг уурлуулж бичлэг хийж цахимд цацсан уу