Иргэдэд тараагдаж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцын талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Хэвийн боов, бэлгийн зүйл тарааж, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Хоёрхон сарын өмнө Монгол Улсын 2022 оны төсөв батлагдсан. Төсөв дээр үр ашиггүй зардал, хавтгайрсан халамжийн бодлого хэвээрээ байгаа. Манай улсын иргэдийн гурван хүн тутмын хоёр нь ажилгүй, ядуу байгаа тохиолдолд цементэн хөшөө барьдаг, цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг хязгаарлахгүй бол болохгүй. Бодлого буруу байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1-т ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийн дуусталх хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тарааж болохгүй гэсэн зохицуулалт байдаг. Одоогийн хуулиар бол та юм тарааж болно гэсэн зохицуулалт байгаа юм. Тиймээс хуулийн хязгаарлалт хийх хэрэгтэй.
Хэрвээ та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчлах. Хэрвээ ингэсэн тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг хуульд оруулахаар санал болгож байгаа. Энэ заалт нь зөвхөн УИХ-ын гишүүд биш, шат шатны сонгогддог албан тушаалтнуудад хамаатай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд энэ агуулга хамаарна.
Шат шатны сонгуульт албан тушаалтнууд дөрөв, зургаа жилийн хугацаанд иргэдээс санал авах зорилгоор ямар нэгэн эд, бэлгийн зүйл тараахгүй гэдэг зохицуулалтыг хуульд оруулах саналаа нэгтгээд хаврын чуулганд оруулах болно.
Иргэд зарим УИХ-ын гишүүдийг буруутгаад байна. Яагаад ийм зүйл болоод байна вэ гээд тухайн бэлгийг тарааж байгаа гишүүдтэй холбогдоход систем нь ийм байхад яах юм бэ гэдэг хариулт өгч байгаа” гэв.
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....