Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас чөлөөлсөн билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанд БОАЖ-ын сайдаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд, сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлэх юм.
Шинэ сайдыг томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулснаар батламжилна. УИХ-ын намрын чуулган маргааш завсарлах бөгөөд завсарлахаас өмнө БОАЖ-ын сайдыг томилохоор шуурхайлж буй нь энэ аж.
+ There are no comments
Add yours