БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас чөлөөлсөн билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанд БОАЖ-ын сайдаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцээд, сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлэх юм. 

Шинэ сайдыг томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулснаар батламжилна. УИХ-ын намрын чуулган маргааш завсарлах бөгөөд завсарлахаас өмнө БОАЖ-ын сайдыг томилохоор шуурхайлж буй нь энэ аж.  

+ There are no comments

Add yours