БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, ТНБД Д.Ганболд нарыг чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөллөө. Мөн БОАЖЯ-ны үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан түр хариуцан ажиллана” гэв.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын агаарын бохирдол хариуцсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүргийг хотын дарга Д.Сумъяабазарт өгсөн” гэлээ.

+ There are no comments

Add yours