Гурван хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан, ослын газарт очжээ.
Өвөрхангайгаас Улаанбаатарын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдсөн байна.
Суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж, тус сумын хүн эмнэлэгт, жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
