Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү” Арваннэгдүгээр сарын 26- ны өдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүртгэсэн Ковид 19-ын Омикрон хувилбар буюу аюултай анхаарал татсан аюултай хувилбар бүртгэгдсэн тухай мэдээллэсэн. өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй оронд аюултай энэхүү хувилбар бүртгэгдсэн. халдварын тархалт өндөр эрчимтэй бүртгэгдэж байна. Бүрэн тун буюу хоёр тунгаа хийлгэсэн өвдөөд эдгэсэн хүмүүс дахин өвчлөх өндөр магадлалтай байна. Урьдчилсан судалгаа мэдээллүүд гарч байна. Үүнтэй холбогдуулан вакцинжилтыг идэвхитэй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй холболдогдуулан Арваннэгдүгээр сарын 27-ноос эхлээд хилийн чанадаас ирж байгаа хүмүүсээс нисэх буудал дээр түргэвчилсэн шинжилгээ авч байгаа.
Өнөөдрийн байдлаар 5600 иргэнийг шинжилгээнд хамруулж нэвтрүүлсэн байна. Үүнээс 180 зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдсэн. ирсний дараа 10 хоног гэрийн ажиглалтанд байж дөрөв дэх хоног дээр нь ХӨСҮТ-ээс очиж шинжилгээ авч байгаа. Үүнээс бас 37 тохиолдол илэрсэн. үндсэндээ бараг 200 гаруй тохиолдол хилийн чанадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдсэн.
Тиймээс ЭМЯ, ХӨСҮТ-өөс тавьсны дагуу УОК-оос тогтоол гарч, хилийн чанадаас ирж буй иргэдийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зочид буудалд тусгаарлаж, сүүлийн хоногт авсан шинжилгээний хариу сөрөг гарвал гэрт нь хариулах нөхцөл шаардлагыг тавихаар боллоо.
Үндсэндээ нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм” гэлээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой тохиож байна.
Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах...
