“Ерөнхий сайд Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх зөвлөмж гаргах үүрэг өгсөн”

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэх тухай хэлэлцсэн байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: “Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Ерөнхий сайд өнөөдөр бас нэгэн үүрэг чиглэлийг өглөө.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна.

Цагаан сарын баяр ойртож байгаатай холбогдуулан Ерөнхий сайдын зүгээс энэ удаад төрийн золголт хийхгүй байх, айл, өрх, иргэдийг цомхон хүрээнд баяраа тэмдэглэх, өргөн хүрээнд нийтээр тэмдэглэхгүй байх зөвлөмж гаргах үүрэг чиглэлийг УОК-т өглөө” гэв.

+ There are no comments

Add yours