Лондон хотын Трафальгарын талбайд уламжлалт ёсоор Норвеги улсаас бэлэглэсэн Зул сарын баярын гацуурыг хүмүүс нийгмийн сүлжээгээр “мурий сарий, сүр сүлдгүй, зүс царай муутай байна” хэмээн унтууцан шүүмжилжээ.
Зарим хүмүүс 25 метрийн өндөртэй энэ гацуурны бусад хэсэг нь хаачсаныг асуусан бол зарим нь Норвеги улсыг хэн гомдоогоо вэ хэмээн асуусан байна. Нэг хэрэглэгч гацуурын мөчрийг Борис Жонсоны үсчин тайрсан бололтой гэжээ.
Вестминстер дүүргийн зөвлөлөөс ажиллуулдаг Зул сарын баярын гацуурын албан ёсны цахим хуудсаар “Миний зарим мөчрүүд байхгүй шүү. Мөчрүүд маань зайгаа барьж байгаа юм” хэмээн хошигножээ.
Норвеги улсаас бэлэглэсэн Трафальгарын талбайн гацуур үргэлж ийм шүүмжлэлд өртдөг байна.
Гацуур мод 20-иос дээш метрийн өндөртэй болохоороо Зул сарын баярт зориулан тарьдаг тусгай жижиг гацуурууд шиг хөвсгөр байхаа больдог гэж Вестминстерийн зөвлөл болон норвегичууд тайлбарлажээ.
Нацистын эзлэн түрэмгийлэлтэй тэмцэхэд тусалсанд талархлаа илэрхийлж 1947 оноос хойш жил бүр уламжлалт ёсоор Норвегийн Осло хотоос Лондон руу гацуур мод илгээдэг болсон байна.
More Stories
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хэрэг эрхлэх сайд асан Тан Жэньжянд ихээхэн хэмжээний хээл хахууль авсан хэргээр цаазаар авах ял ногдуулжээ
БНХАУ-ын Ардын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Тан Жэньжяний улс төрийн албан тушаал хаших эрхийг бүх насаар нь хасаж, хувийн бүх...
“Эрдэнэс Тавантолгой” ХК 160.000 тонн нүүрс биржээр заржээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 4.5...