Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд өнгөрсөн сарын 8-нд хоёр сартай нярай амиа алдсан хэрэг гарсан. Тухайн үед нярайн хамрыг хэсэг ухагдсан, толгойн зулайн хэсэгт олон тооны цэгэн шарх үүссэн байдалтай байсан бөгөөд урьдчилсан байдлаар хамрын хэсгийн зөөлөн эдийг муур идсэний улмаас амиа алдсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө “Тухайн муурыг хоёр хоногийн өмнө гудамжаас олж, гэртээ оруулж байлгаж байсан гэх мэдээлэл байгаа. Шүүх шинжилгээгээр хохирогч хүүхдийг бүтэлтээс болж нас барсныг нь тогтоосон. Биед нь учирсан ил харагдах шархууд нь муурнаас үүдсэн байж болзошгүй нөхцөл байдалд байгаа. Үүнд задлан шинжилгээний нарийн дүгнэлтүүд гарна. Хохирогчийн юунаас болж амиа алдсан, шарх юунаас болж үүссэн зэрэг холбогдох шалталтын ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээсэн юм.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
