Өмнийн говьд эзэн сууж, хур хөрөнгийн эзэн болон ханхалзаж байсан аймаг, сумдын засаг дарга нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, алтан эдлэл хураасан байна.
Зөвхөн ганцхан сумын Засаг даргын гэрт л 12 кг алтан эдлэл байсан, аймгийн дарга асны нэр дээр 20-иод орон сууц бүртгэлтэй байсан гэхээр хууль хяналтынхан аргагүй л удаан хугацаанд ажиглалт хийсэн байж таарах нь дээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийтийн гэрт хийсэн үзлэгээр 12 кг орчим алтан эдлэл гарсан байна.
Түүнийг өндөр үнээр газар зардаг, хууль бус хөрөнгөжсөн үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад дээрх алтан эдлэлийг гэрээс нь эд мөрийн баримтаар тогтоон хураагаад байгаа юм байна.
Мөн Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраагийн гэрт хийсэн үзлэгээр их хэмжээний буюу 300 гаруй сая төгрөг болон валют илрүүлэн эд мөрийн баримтаар хураасан байна. Б.Бадрааг мөн газрын хууль бус наймаа, хууль бус хөрөнгөжсөн үндэслэлээр хэрэг үүсгэн хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. Тус аймгийн засаг дарга асан Б.Бадраагийн хувьд өөрийн нэр дээр байдаг 20 гаруй орон сууцыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тухай ойрын эх сурвалж мөн өгүүллээ.
One thought on “Гэртээ 12 кг алт хадгалж байсан сумын Засаг даргыг илрүүлэв”
Leave a Reply Cancel reply
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...

Б.Бадраа хур хөрөнгөтэй матмантагч шүү.