Нийлж архидна, цол бага, залуу нэгнээ зодож дээрэлхдэг түүгээр барахгүй эмэгтэй алба хаагчдыг бэлгийн хүчирхийлэлд оруулдаг Төрийн тусгай хамгаалалтын газрын офицеруудад ямар хариуцлага, хэн хүлээлгэх вэ?
Ийм хэрэгт хэлтэс, тамгын дарга нь холбогдож, түүгээр барахгүй цагдаагийн байгууллагад уг хэргийг шалгаж эхэлсэн байна.
Баяр ёслол далимдуулан архидаж, адаг сүүлд нь нэгнийхээ эрх чөлөө, амь насанд ч заналхийлсэн байж болох энэ хэрэгт Төрийн тусгай хамгаалалтын албаны тамга, хэлтсийн дарга нар, хошууч, хурандаа цолтой нөхдүүд холбогдсон нь харамсалтай.
Уг хэрэг Монгол бахархалын өдөр болсон байна. Төрийн тусгай хамгаалалтын тамгын газрын хамт олон “Монгол бахархлын өдөр тэмдэглэж байна” хэмээн караоке бааранд цуглаж архидаж шоудсан аж. Энэ үеэр хурандаа Б, хурандаа Т, хошууч Э нар залуу ажилтнуудаа дарамталж, зодсон тэр ч бүү хэл тэнд байсан 2-3 эмэгтэй ажилтандаа ёс бусаар халдах, бэлгийн дур хүслээ тулгах бие эрхтэнд нь халдах үйлдэл хийхээс гадна ахмад А-г хошууч Э, хурандаа Т нар бүлэглэн зодож, хана руу толгойгоор нь саван, амьсгалыг нь боомилж ухаан алдуулан гар утсыг нь булаан эвдэлсэн гэнэ. \жич: Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй учир гэмт хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж байгаа болон хохирогчийн нэрийг нууцлав\
Тус хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ахмад А-гийн гаргасан гомдлоор зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх нэр бүхий албан тушаалтнууд удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа, түүнчлэн Тамгын газартаа дараад үлддэг хариуцлага тооцдоггүй тухай нэрээ нууцалсан эх сурвалж өгүүлсэн юм.
Түүнчлэн “төрийн алба тэр дундаа тусгай албаны алба хаагчид удаа дараа зохисгүй үйлдэл гаргах, мерит зарчим буюу доороос дээшээ дэвшин томилогдох шатлалгүйгээр гадны байгууллагаас шууд даргаар ирдэг, танил найз нөхөд нутаг усаараа бүлэглэн ажилладаг зэрэг нь ийм байдалд хүргэж байна” гэсэн дүгнэлтийг мөн л нэрээ нууцалсан ойрын эх сурвалж өгүүлсэн юм.
Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад, “2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00:20 цагт 8800…. дугаараас, нийслэлийн Чингэлтэй дүүргин гуравдугаар хороо Алтай центрийн хажууд нэг эмэгтэй “гар утсаа дээрэмдүүлсэн цагдаа дуудаад өг” гээд байна гэх мэдээллийн дагуу чиглэлийн эргүүлийнхэн очиж шалгахад Төрийн тусгай хамгаалалтын газрын хэлтсийн дарга алба тушаалтай А нь тус байгууллагын алба хаагч нартай Саксид караоке бааранд үйлчлүүлж байгаад Тамгын газрын дарга Б-тэй маргалдаж, А нь өөрийн гар утасаар бичлэг хийх үед нь хажууд нь хамт байсан Шуурхай бүлгийн дарга Э гар утсыг нь булааж, хэрүүл маргаан хийж А-гийн эрх чөлөөнд халдсан. Дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй, хэрүүл маргаан үүсгэх бусдын биед халдах зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тул иргэн А-гаас мэдүүлэг авч шүүх эмнэлэгт шинжээч томилох тогтоол үйлдэн шалгаж байна” гэсэн юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
