Монгол Улсад шударга ёс гэж байгаа л бол В.Рэнцэндоржийг яллах ёстой!!!!

Үнэхээр ингэж хэлэхээс өөр арга алга. Учир нь албан тушаалын давуу байдлаа ашиглан гэмт хэргээс мултарч, ял эдлэхээс зайлсхийж байгаа энэхүү үйлдэлээрээ В.Рэнцэндорж Монгол Улсын хууль хяналтын байгууллагыг дорд үзэж байна. Одоогоос жилийн өмнө 2020 оны 11 дүгээр сарын 19-ний үүрийн 04:20 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт гарсан дэндүү харамсалтай хэргийн улмаас цэл залуухан 30 настай бүсгүй зүй бусаар амиа алдаж, бага насны хоёр хүүхэд өнчирч үлдсэн юм.
Хамгийн жигшүүртэй нь ажилдаа дуртай, салбартаа улсад тэргүүлж ажилласан бүсгүйн үүрэгт ажлыг “аймгийн Засаг даргад таалагддаггүй” гэсэн шалтгаанаар Засаг даргын удаа дараагийн шахалтаар маш хүнд байдалд, хавчлага шахалтанд өнгөрүүлэх болсон учир учир байдлыг тодруулах, буруу зөрүү ойлголт байгаа бол түүнийг засахсан хэмээн сэтгэлдээ шаналж явсан бүсгүйг “засаг даргатай уулзуулж өгий, архи аваад ир гэсэн, тэгээд ярилцаж ойлголц” хэмээн зуучилсан бүсгүй ажлын хамтрагч, албан тушаал хаших үед хажууд нь байж хамгийн ойрхон найзалсан эмэгтэй байсан юм.

Яагаад, В.Рэнцэндоржийг яллах ёстой вэ?

Ямар ч зөөлрүүлэх нөхцөл бодож олсон ч талийгаач бүсгүйн амиа алдсан цаг бус учралд тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж маш ойрын хамааралтай. Магадгүй тэрбээр талийгаачийг өөрийн гараар цохиж нүдэж үхэлд хүргээгүй ч тухайн үед амиа алдах болсон хамгийн ойрын шалтгаан нь түүнээс үүдэлтэй. Учир нь хэзээ ч өөрийгөө аймгийн Засаг даргын өрөөнд амиа зүй бусаар алдана гэж бодож байгаагүй учир тэр гайт өдөр хөөрхий бүсгүй найз гэх эмэгтэйн үгэнд итгэж, мөн өөрт нь мөнгө байхгүй ч “хожмын явдалд хэрэгтэй учир” гэсэн шалтгаанаар танил дэлгүүрээс үнэтэй архи өр тавин зээлэн байж авч очсон байдаг.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн шүүхэд хуралдсан анхан шатны шүүхэд хуралдсан хуралдаанаар хамгийн чухал баримтыг үл тоон өнгөрүүлсэн. Энэ бол аймгийн Засаг даргын өрөөнд хэрэг гардаг өдөр хөл нь хугарсан ширээ байсан юм. Анхан шатны шүүхэд тэр ширээний хөл өмнө хугарсан байсан мэт дурдагдаад өнгөрсөн нь санамсаргүй алдаа биш хэмээн найдна. Учир нь тэр ширээний хөл 2020 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө гарсан хэргийн үеэр хугарсаныг тухайн үеийн аймгийн Засаг даргын туслахаар ажиллаж байсан Л.Энхболд болон В.Рэнцэндоржийн дараа аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Ганбат ч гэрчилдэг юм шүү дээ. Гэтэл энэ хоёр том гэрч байсаар байхад талийгаач бүсгүйн тархины яасанд өгсөн цууралтын шалтгаан болсон ширээний хөл хугарсаныг “өмнө хугарсан байсан” мэтээр дурдаж өнгөрч байгаа нь л энэ хэргийг өмгөөлж байгаа өмгөөлөгчдийн олон “ур чадвар”-ын нэг байлаа хэмээн хардахаас аргагүй юм.
Мөн В.Рэнцэндоржийн хувьд талийгаачийг дарамталдаг. Түүнийгээ ч талийгаач гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлдэг байсан. “Чамайг ажилгүй болгоно доо” гэсэн байнгын заналхийлэл дор ажлаа хийж байсан бүсгүй “ажлаа өгөөд гадагшаа явж сурах” талаар бодож байгаагаа нэг биш хүнд ярьсан байдаг. Тэр бүү хэл ирэх сонгуулиар Засаг даргынхаа эсрэг өрсөлдөх талаар ч ярьдаг байснаас үзэхэд үнэхээр их дарамтанд тэсч ажиллах гэж зүтгэсэн байдаг. Талийгаач аймагтаа залуучуудад лекц сургалт хийхдээ ажлын байрны дарамт, намчирхлын тухай ихээхэн ярьдаг. Энэ талаар өөрийн фэйсбүүкийн нүүр номондоо ч их оруулдаг байсан нь түүний хамгийн сүүлд оруулсан постоос харагддаг юм. Тэрбээр, “Удирдана гэж юуг хэлдэг вэ гэвэл хянах, цагдах, хязгаарлах, хүчлэхийг хэлдэггүй. Хүмүүст боломж олгож, тэдэнд чадлынхаа хэрээр тусалж тэднийг чадваржиж, эрүүл байж аз жаргалтайгаар ажлаа хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхийг хэлдэг юм. Тэдний өмнө тулгарсан асуудлыг өөрийнхөө асуудлаас урьтал болгон дүрэм журмын хүрээнд шийдвэрлэж дэмжиж туслахыг хэлдэг. Би ингэж ойлгодог, ингэж ажиллахыг хичээдэг” хэмээн бичиж үлдээгээд хахир хүйтэн сэтгэлтнүүдийн нөлөөгөөр амиа зүй бусаар алдсан юм.


Аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн гарын үсэг бүхий 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн огноотой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт илгээсэн саналд “Тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж, байгууллагынхаа үйл ажиллагааны үр дүнг Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар нэг ч удаа хэлэлцүүлж тайлагнаагүй, төрийн байгууллагуудтай үйл ажиллагаа уялдуулах талаар идэвх санаачилгагүй, хамтарч ажилладаггүй, хурал зөвлөгөөнд өөрийн биеэр оролцдоггүй… удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байна. Иймд С.Болормаад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэрээ ирүүлж хамтарч ажиллахыг хүсье” гэсэн санал хүргүүлж байсныг энд дурдах нь зөв юм.

Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Говь-Алтай аймгийн С.Болормаа даргатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон 2019 оны ажлын үр дүнгээрээ улсын хэмжээнд 97 хувийн А үнэлгээтэй дүгнэгдэж, хоёрдугаар байр эзэлснийг дуулган талархал илэрхийлсэн албан бичгийг аймгийн Засаг даргад хаяглан хүргүүлж байсан гэдэг.
Энэ бүхнийг дурдсан шалтгаан нь В.Рэнцэндорж албан тушаалын давуу байдлаа ашиглан доод албан тушаалтныг хүчирхийлсэн нөхцөл байдалд оруулсаныг Говь-Алтай аймгийн Анхан шатны шүүх яагаад авч хэлэлцээгүй, анхаарч үзсэнгүй вэ гэдэгт байгаа юм. Талийгаачийн амь насаа алдсан хэргийг шүүх хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хурлын шүүгч нар бүгд эмэгтэй хүмүүс байсан. Гэтэл өөр шиг нь охид шиг нь эмэгтэй өөрөөсөө дээш албан тушаалтны нөлөөнд автаж хүчирхийлэлд байж түүгээр зогсохгүй амиа алдсан энэ хэрэгт яагаад тэгж хайнга хандаж, хуулийн дагуу хэмээн өөрсдийгөө хайцаалан хүн ёсноос гадуур зүтгэв.
Тухайн үед талийгаач тэр архийг уухаас өөр аргагүй байдалд ортол хавчин гадуурхсаны улмаас амиа насаа алдахыг ч тооцох чадамжгүй байдалд орсоныг заавал мэргэжлийн байгууллага тогтоохоос илүүтэй ХҮН ЁСНЫ нөхцөл харуулаад байхад нүдэн балай чихэн дүлий аашилж, нүглийн нүдийг хуулиар хайцаалах гэж оролдсон шүүгч нар, гэмт хэрэгт холбогдсон тэр бүү хэл шууд биш байдлаар амь насаа алдахад нь нөлөөлсөнийг мэдсээр байж хайцаалж хамгаалсан “өндөр албан тушаалтнууд” та нараас асуухад В.Рэнцэндоржийг ингэж хамгаалах хүртэл ямар их өртэй байсан хүмүүс вэ. Эсвэл ийм их нүглийг дааж нүдээ аних хүртэл нөлөөлсөн нөлөөлөл юу байгааг хэлээд өгөөч????
Сэтгүүлч Х.Ган-Ялалт

1 Comment

Add yours
  1. 1
    Anonymous

    Энэ бол ерөөсөө хүчирхийлэлийн золиос гэж харагдаж бн. Тэр цуг ажилладаг байсан хүүхэнд их учир бн. Магадгүй энэ асуудлдаар урьдчилан ярилцаж тохирсон байхыг үгүйсгэхгүй. Талийгаач бол яагаад ч өөрөө санаачилж архи авч очих ёс зүйтэй хүн биш гэж харагдаж бн. Тэгэх л байсан бол аль эрт асуудлаа шийдчих байсан байх. Маш их харамсалтай юм болсон. Яагаад энгийн шудрагаар ажилаа хийж болохгүй гэж. Заавал даргад таалагдах ёстой юм уу. Хийж байгаа ажлыг нь дээд байгууллага нь үнэлчихээд байгаа юм биш үү. За яахав аймгийн засаг дарга аймагтаа л юм бгааз. Дараа дараагийн шатны шүүх хурал гэж байгаа биз дээ. Шүүх тэр чигээрээ дампуурчихаагүй биз гэж найднам.

+ Leave a Comment