Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Хотын дарга, Засгийн газрын гишүүд оролцож байна.
Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар: Экологийн шаардлагад нийцсэн хот болохын тулд ажиллаж байгаа учраас улс төрийн шийдвэрүүд нэг талдаа бүрэн гараад явна. Томоохон төслүүдээ хэрэгжүүлэх ёстой. Дундаж үйлдвэр 100 орчим сая доллараар баригдах юм байна. Улаанбаатар хотын хогны асуудлаа эхнээсээ шийдээд явж байна. Ирэх жилээс илүү өргөн хүрээнд ажиллана. Барилгын материалын тал дээр 45 хувийн үнийн өсөлт орж ирж магадгүй гэж тооцох хэрэгтэй.
Миний зорьж буй ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэлт буюу дан давхар нийлсэн цахилгаан автобус. Улаанбаатар хотын парк шинэчлэлээ шинэчлэх гээд явж байна. Манай хотын иргэд дуу чимээний бохирдолд асар ихээр өртөж байгаа. Цахилгаанаар явдаг дулаан тохилог автобус байх ёстой байна.
Хоёрдугаарт тулгуур бүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний судалгаа хийж байна. Энэ нэг сараас гарна. 2024 он гэхэд эхний шугамыг оруулна гэдгийг би шууд амлъя.
Гэхдээ дүүжин тээвэр шиг нааш цаашаа болохгүй байх гэж бодож байна. Энэн дээр бүх хүчээ хаяна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
