Төрийн ордонд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга нар болон Хотын дарга, Засгийн газрын гишүүд оролцож байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Сүүлийн гурван хоног Эрээн хотод халдварын тохиолдол илэрсэнгүй. Эрээн хотын боомтын удирдах ажилтнуудаас манайд ирүүлсэн санал хүсэлт гэх үү дээ. Халдвар илрэхгүй 20 хоновол хилээ түр хугацаанд нээж, бараа материал хил дээр түгжигдсэн зүйлүүдийг солилцохоор хоёр талаасаа тохиролцсон.
Тэнд тээвэр хийж байсан жолооч нарын хувьд ачилт нь бага зэрэг хумигдах, дотоодын тээвэр лүү шилжих маневр хийх шаардлага үүснэ. Бухимдсан жолооч нар байгаа. Энэ нь боомт нарын асуудал гэхээс илүүтэй гурван сая иргэний бараа материал нэвтрүүлэх хилээр нэвтрүүлэх том эрх ашгийн асуудал учраас Хятадын талаас тавьсан горимын дагуу явуулахаар шийдсэн.
Гэхдээ тэнд байгаа жолооч нарын хүсэл сонирхол эдийн засгийн боломжийн харгалзан, аль болох хүсэлтийг шингээж дотоодын тээвэр лүү оролцуулах гэх мэт чиглэл удирдлагуудад өгсөн.
Гашуунсухайт боомтын хувьд нэг үеэ бодвол тээвэрлэлтийн нөхцөл байдал журамлагдаж, тээвэрлэх нөхцөлүүд тодорхой болсон. Чингэлэг, терминалын ажил туршилтын төвшинд өнгөрсөн долоо хоногоос амжилттай эхэлсэн. Ямар ч байсан өдөртөө 500-600 тээврийн хэрэгсэл нүүрс зөөгөөд эхэлсэн. Нэлээд ахицтай ажлууд хийгдсэн.
Түүнчлэн хуралдаанд Засгийн газрын гишүүд, Хотын дарга оролцож байна.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
