Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах өрхийн эрүүл мэндийн төвд хүн нас барсан хэрэг гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өрхийн эмнэлэгт хүн нас барлаа гэх дуудлага мэдээлэл энэ сарын 25-ны өдрийн 15:23 минутад ирсэн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус хорооны өрхийн эмнэлэгт Баянзүрх дүүргийн оршин суугч 73 настай эрэгтэй ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан” гэв.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор харьяа дүүргийн цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Цахилгааны шөнийн хэрэглээнд 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлт үзүүлж эхэлнэ
Next post Цахимаар залилах гэмт хэрэг 41 хувиар өсжээ