Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас орон сууц түрээслүүлнэ гэх нэрийдлээр бусдыг залилан мэхэлсэн /50 гаруй удаагийн үйлдэлтэй/ онц хэрцгий аргаар бусдыг дээрэмдсэн гэх мэт цаг үеийн шинжтэй хэргийн мэдээ мэдээлэл өгч байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал энэ оны эхний есөн сарын байдлаарх бусдын амь насанд хүрсэн, дээрэмдэх, залилах, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн мэдээллийг хүргэлээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар цагдаагийн байгууллагад 17360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлд 64,1 хувь буюу 11132 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд 2112 буюу 10,9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218 буюу 9,9 хувиар гэмт хэрэг буурсан байна.
Хүнийг алах гэмт хэрэг 84 гэмт хэрэг бүртгэгдсэн, нийт хэргийн илрүүлэлт 100 хувьтай байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 64,2 хувь нь ахуйн хүрээнд, 20 хувь нь гудамж, талбайд, 70,2 хувь нь согтуугаар үйлдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт буюу 10-р сарын 18-наас 24-ний хугацаанд таван хэрэг бүртгэгдсэн байна.
Хүчиндэх гэмт хэрэг, тэр дотроо бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг энэ оны арван сарын байдлаар Эрүүгийн хуулийн 12.1.4-д зааснаар 63 хэрэг бүртгэгдсэнээс 35-д нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэргийн илрүүлэлт 55 хувьтай байна. Үлдсэн 28-д нь хэрэг бүртгэлтийн ажил явагдаж байна. Эдгээр 63 хэргийн үйлдэгчдийн судалгааг авч үзэхэд 28 нь хамаатан садан, хойд эцэг, ах дүүс, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
Дээрэмдэх гэмт хэргийн тухайд энэ оны эхний 10 сарын байдлаар 210 хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 110 хэргийг илрүүлж, хэргийн илрүүлэлт 59,6 хувьтай, өнгөрсөн оны мөн үеэс 6,5 хувиар өссөн байна. 79 хувь нь шөнийн цагаар бүртгэгдэж байна. Хохирогчдын 58,4 хувь нь согтуурсан буюу мансуурсан үедээ гудамж талбайд ганцаараа явж байхдаа халдлагад өртжээ. Уг хэрэгт холбогдсон хүмүүсийн 46 хувь нь 18-23 насны залуучууд эзэлж байна.
Хулгайлах гэмт хэрэг:
Иргэдийн Приус автомашин, нүүрс хулгайлах гэмт хэрэг олноор бүртгэгдэж байна. Ц, Д нарын найман бүлэг этгээдэд холбогдох 25 хэргийг 10-р сард илрүүлжээ. Иргэдийн орон байрнаас эд зүйл хулгайлах гэмт хэрэг О, Ш нарын зургаан этгээдэд холбогдох 64 этгээдийг нөхөн илрүүлсэн байна.
Мөн Архангай, Завхан аймаг, нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт иргэдийн хараа хяналт, харуул хяналтгүй орхисон он хуучин тээврийн хэрэгслийг хулгайлдаг 18 удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хүүхдүүд болох 14 этгээдэд холбогдох хэргийг илрүүлсэн. Зуслангийн айлуудаас эд зүйл хулгайлах гэмт хэргийг илрүүлжээ.
Сүүлийн үед нийслэлд орон сууцны хаалганы цоожны голыг өрөмдөх найман гэмт хэрэг гарсан боловч одоогоор зээн холбогдогч тогтоогдоогүй байна. Эдгээр хулгайн хэргүүд нь Оргил Стар, Могул Таун, Ривер Гарден зэрэг хотхонуудад гарч, өндөр хохирол дагуулсан нь анхаарал татаж байна гэв. Эдгээр хотхонуудад харуул хамгаалалттай хэрнээ гарч байгаа нь иргэдээс харуул хамгаалалтдаа шаардлага тавьж, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Иргэдийн гудамж талбайд тавьсан автомашиныг хулгайлсан гэмт хэргүүд бүртгэгджээ. Нийт 77 хэрэг бүртгэгдсэнээс 71-ийг нь илрүүлсэн байна. 6 хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй эрэн сурвалжлагдаж байна. 12-16 насны хүүхдүүд энэ гэмт хэргийг үйлдэж байгаа нь харагдаж байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
