Засгийн газар өнөөдөр 11.40 цагт ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барив. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар өчигдөр мэдээлэхдээ “Ирэх оны төсөв хөгжлийн төсөв байна. Ирэх онд бид цар тахлын үеийн эдийн засгийн уналтыг тогтворжуулахаар зорьж байна. Бүх нийтээрээ эдийн засаг тэлэхийг хүлээж байна. Дараах чиглэлээр төсвийн шинэчлэлийн зорилт тавьж байна.
- Төрийн өмчит компаниудад бүтцийн шинэчлэл хийнэ.
- Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үргэлжлүүлнэ.
- Хувийн хэвшлийн үүрэгтэй чиг үүргийг төр хэрэгжүүлэхээ болино.
- Төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулна.
- Урсгал зардал ихтэй хөрөнгө оруулалтыг зогсооно.
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарна гэсэн юм.
Сангийн яам ирэх онд нэг ам.доллар 2930 төгрөгтэй тэнцэнэ гэсэн тооцоо хийжээ. Сүүлийн нэг жилийн турш ам.долларын ханш 2848 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Мөн Сангийн яам 2021 оны жилийн эцэст 6.5 хувь, 2022 онд 5.0 хувьд хүрч цаашид өсөлт тогтворжих төлөвтэй хэмээн тооцоолжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...