Иргэдийн угаартаад буй шалтгааныг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
“Сүүлийн 14 хоногоор авч үзэхэд 46 өрхийн 124 хүн угаарын дуудлага өгсөн байна. Эдгээрийн 80 нь том хүн бол үлдсэн нь хүүхэд. Харамсалтай нь угаарын хийнд хордсоны улмаас долоон хүн эндсэн. Жилийн жилд хүйтнээс халуунд, халуунаас хүйтэн шилжих үед угаартах тохиолдол үүсдэг. Өнгөрсөн жилийн энэ үед угаарын хийн дуудлага нэг ч ирж байгаагүй. Харин энэ жил эрт хүйтэн бороо орсон учир ард иргэд халаалтаа бүрэн зогсоогоогүй. Гал түлхээ бүрэн болиогүй хэрнэ өвлийн улиралд хэрэгжүүлдэг урьдчилан сэргийлэх ажлуудаа зогсоочихсон. Жишээлбэл, яндангаа тогтмол хөөлөх, зуух яндангийнхаа битүүмжийг шалгах, угаарын дуут дохиогоо ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, бүрэн галлаж дуусаагүй байхад яндангаа салгаж, өрхөө бүтээхгүй байх зэрэг алдаануудыг яг энэ цаг үед давтаад байна. Энэ нь бүрэн хүйтрээгүй учир иргэд бага гал түлж, хүйтэн бороо орж эхэлмэгц яндангаа салгаж өрхөө бүтээснээс үүдэлтэй.
Угаар нь өнгө, үнэр, амтгүй учир нэг мэдэхэд эрхтэн тогтолцоо руу орж доголдол үүсгэж эхэлдэг. Манай байгууллага гэр хорооллын бүх айлуудаар урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий гарын авлага тараасан. Мөн хэвлэл мэдээлийн хэрэгслээр болон цахим орчинд сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөө хүргэж ажилласаар байна.
Хэрэв зээ иргэд хариуцлагаа бүрэн ухамсарласан тохиолдолд угаартах асуудал үүсэхгүй байх бүрэн боломжтой. Улаанбаатар хотын 10 мянган айлаас шахмал түлштэй холбоотой судалгаа авч анализ хийсэн. Судалгаагаар иргэдийн шахмал түлш зөв хэрэглэх дадал, сэтгэл зүйн нийцэл нь хоёр жилийн өмнөхөөс 42 хувиар өссөн дүн гарсан. Үүнээс харахад иргэд сайжруулсан түлш хэрэглэж сурсан байна.
Сурч байгаа учраас угаартахаас сэргийлсэн үйлдлүүдийг хийж мэдэж байна гэсэн үг. Харин одоо дадал зуршил болгох хэрэгтэй. Ингэснээр ирэх жил угаартах, угаарын улмаас амь эрсдэх тохиолдол багасна” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
