Япон улс COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтын арга хэмжээгээ үе шаттайгаар сулруулахаар боллоо. Ингэснээр тус улс эдийн засгаа эргэн сэргээхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм байна.
Японд сүүлийн нэг хоногт “коронавирус”-ийн халдварын 4161 тохиолдол бүртгэгдсэн нь наймдугаар сарын оргил үеэс 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болжээ. Тус улсын хүн амын 51 хувь нь COVID-19-ийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байгаа аж.
Харин Их Британи ирэх долоо хоногоос 50-иас дээш насныханд вакцины нэмэлт тун хийж эхлэхээр болсон байна. Өмнө нь ямар вакцин хийлгэснээс үл хамааран “Pfizer”-ийн вакцин хийхээр төлөвлөжээ. Хоёр тун вакцин хийлгээд зургаан сараас дээш хугацаа өнгөрсөн хүмүүст нэмэлт тун хийх юм байна.
Үүнээс гадна ОХУ-д COVID-19-ийн халдварын гурав дахь давлагаа үргэлжилж байна. Тус улсад “коронавирус”-ийн халдварын долоон сая тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 190 мянга хүрээд байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллээс COVID-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсныг Кремль мэдээллээ.
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
