“Энэ ДАШТ-д л орж юу чаддагаа харуулмаар байна, үүний дараа мэргэжлийн бокс руу эргэлт буцалтгүй орно”

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох хүсэлтээ Монголын үндэсний олимпын хороонд хүргүүллээ.

Э.Цэндбаатар “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна. Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд л дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна. Энэ ДАШТ-д л орж юу чаддагаа харуулмаар байна, үүний дараа мэргэжлийн бокс руу эргэлт буцалтгүй орно.

Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Миний амьдралдаа хамгийн их харамсаж, гомдож явах зүйл бол энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй явдал байх болно. Эсвэл ДАШТ-д явуулах тамирчныг сорилоор сонгохыг хүсэж байна” гэлээ.

Намайг медалийн төлөө тулалдахын өмнө “Хэрэв медаль авбал дөрвөн өрөө байр өгнө” гэж Боксын холбооны ерөнхийлөгч хэлсэн нь медаль авч чадахгүй бол яах вэ гэсэн бодол төрүүлсэн” гэв.

+ There are no comments

Add yours