Өнгөрсөн долоо хоногт Монголын боксын холбоо хэвлэлийн хурал зарлаж, гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг архи ууж, бусадтай зодолдон, сахилга бат алдсан тул холбооноос гаргаснаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотой Э.Цэндбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн билээ. ХЗДХ-ийн сайд, Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр:
-Есдүгээр сарын тавны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ бага хурлаар намайг Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр томилсон. Энэ өдөр 18:00 цагт хурал дуусаад “Элит” төв дээр 130 хүн нэг, хоёрдугаар хоол идээд тарсан. Тэр ням гарагийн шөнийн 02:30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст дуудлага ирсэн мэдээ байсан. Дуудлагаар очиход архи дарс уусан, хоорондоо зодолсон байдалтай байсан. Өнөөдрийг хүртэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн. “Улаанбаатар” зочид буудалд би хурал зохион байгуулж, хоол идүүлсэн гэсэн ташаа мэдээлэл явсан. Ямар ч ийм зүйл болоогүй. Нэвтрүүлгээ олон түмэнд хүргэхийн тулд монтажилсан гэж харагдаж байгаа.
Монголын боксын холбооны УЗ 19 гишүүнтэй. МБХ-ны УЗ-өөс удаа дараа Б.Цэндбаатартай холбоотой анхааруулга, сануулга өгсөн юм билээ. “Найрамдал” зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг хаяад явсан, ковидын үеийн журам зөрчсөн гээд 5 удаагийн зөрчил байсан. Үүнтэй холбоотой бусад баг хүмүүстэй буруу үлгэр дуурайл үзүүлсэн гэдэг байр сууринаас УЗ-ийн гишүүд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг даргалж, удирдаж хамтын шийдвэр гаргасан. Цаашдаа их спортынхон татвар төлөгчдийн мөнгөөр тэмцээнд оролцдог, сахилга баттай байх ёстой гэдгийг хэлсэн.
Би одоо ч УЗ-ийн гаргасан шийдвэр зөв гэдэгтээ одоо ч бат итгэлтэй байна. Бокс бол сахилга бат гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
