2017 онд баригдаж ашиглалтанд орсон Орхон аймгийн Шанд багийн 17-р сургуулийн өргөтгөлийн барилга өнөөдөр хана, тааз, шал нь цөмөрч аюултай нөхцөл байдал үүсчээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Урагшлах” ХХК ажилласан бөгөөд дөрвөн жилийн настай чанаргүй барилга хүлээлгэн өгчээ. Одоогоор тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож дүгнэлт гаргахаар мэргэжлийн байгууллагын баг ажиллаж байгаа аж. Гүйцэтгэгч компаний удирдлагуудад мөн мэдэгдэл хүргүүлжээ.

May be an image of text that says 'UTION CAUTION CAUTION CAUTION'
No photo description available.

“Урагшлах” ХХК нь Гадаад дотоод худалдаа, Зочид буудал, амралтын газар, түр хоноглох байрны үйлчилгээ, Барилга угсралтын ажил, Зоогийн газар, гуанз, цайны газрын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хөвсгөл, Мөрөн, 8-р баг, 1-р хэсэгт хаягтай 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ХХК юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Бүлэглэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн Хятадын зургаан иргэн 1-5жилийн ял эдэлнэ
Next post Mu хувилбар вакцины үр дүнгээс зайлсхийх чадвар “өндөр” байх магадлалтай гэв