БШУЯ болон аймаг, орон нутгийн удирдлагууд 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэх бэлтгэлээ хангаж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “Боловсролын тухай хуульд сургуулийн намрын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Гэвч КОВИД-19-ийн нөхцөл байдал хэрхэхийг хэлэхэд хэцүү байна.
Одоогоор 12-17 насны хүүхдүүдийн 70 орчим хувь, ЕБС-ийн 40.000 гаруй багшийн 80 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунг аваад байна.
Иймд бид хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хичээн ажиллаж байна. Гэхдээ Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргана.
Хэрэв энэ оны есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлж чадахгүй бол манай улс хоёр жилийн турш хичээлээ хаасан цөөхөн хэдэн орны тоонд орно. Хоцрогдол их үүссэн тул танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна” гэв.
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
