Б.Ундармаад оноосон 2 жил зургаан сарын хорих ялыг хэвээр үлдээлээ

Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр болж, түүнд оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээлээ. 

2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноон, нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан.

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан. Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

+ There are no comments

Add yours