Шатахууны үнэ өнгөрсөн шөнө 20% өсөв. Тодруулбал, АИ-92 литр тутамдаа 300 төгрөгөөр, АИ-95 болон дизель түлшний үнэ 100 хүртэл төгрөгөөр нэмэгдсэн байна.
Ийнхүү үнэ нэмэгдэх нөхцөл хэдийнэ бүрдсэн байсныг шатахуун импортлогчид мэдээлсээр байсан юм. Тухайлбал, зургадугаар сарын 12-ноос шатахууны үнэ өсөх нь үнэн гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас баталгаажуулсан ч Засгийн газар үгүйсгэсэн юм.
Гэвч Монгол Улс үйлдвэрлэгч биш экспортлогч орон учраас шатахууны үнэ дэлхийн зах зээлийн үнийг дагаж явах нь жам юм.
2020 оныг дуустал 50 ам.доллар даваагүй газрын тосны үнэ өнөөдрийн байдлаар 75 ам.долларт хүрээд байгаа нь шатахууны үнэ өсөх суурь шалтгаан.
Гэвч Засгийн газар үнийг хүчээр барьж ирснээс үүдэн ийнхүү огцом өсөж байна. Уул уурхайн сайд Г.Ёндон “Иргэдийн өргөн хэрэглэдэг шатахуун бол А92 бензин. 2020 оны тавдугаар сараас хойш А92 бензины үнийг 1,450 төгрөгийн түвшинд барьж байсан. Энэ оны нэгдүгээр сараас хойш шатахууны үнэ тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад нэг, хоёрдугаар сараас эхлэн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа.
Гэхдээ тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн. Энэ хугацаанд сар болгоны төгсгөлд компаниудын алдагдлыг тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд эхэлмэгц шахахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна” хэмээн мэдэгдэж байв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
