АН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрбээр ” Нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд манай улс байна. Сонгуулийн үеэр олон будлиан гарсан. Мөнгө тараасан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль хүчний байгууллагууд эдгээрийг шалгана байх. Нотлох баримт олон бий. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь гэж үүнийг орхигдуулж болохгүй.
Олон жил улс төрийн тогоонд бие биедээ хатуу, ширүүн үг хэлж, хамт явсан хүний хувьд Монгол төрийн үйл хэрэг, Монголын ард түмний эрх ашиг гэдэг чухал зүйлийг бид хэн нь ч орхиж, огоорч болохгүй. Гэхдээ би СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч, дараагийн ажилд сайн сайхан, амжилтыг хүсье. У.Хүрэлсүх танийг Монголын ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлж чадна гэдэгт нь итгэж байна. Улс төр өөрөө цэвэр байх, төрийн бүх шатны сонгууль хуулийн дагуу явагддаг байх байдал руу бид хамтдаа шилжих ёстой.
Надад саналаа өгсөн, итгэл үзүүлж, эцсийн мөч хүртэл надтай хамт байсан эрхэм журмын нөхөд, иргэд сонгогчиддоо гүн талархлаа илэрхийлье. Би эцсийн мөч хүртлээ Монгол Улсын тусгаар тогтнол, ардчиллын үнэт зүйлийг хамгаалахын төлөө явах болно оо. Дарангуйлалгүй төр, дарангуйлалгүй Монгол Улс оршин тогтноно оо гэдэгт итгэж байна.
Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүүс бий. Би тэдний хүслийг биелүүлэхгүй. АН-ыг хагаралтай, хуваагдсан мэтээр ойлгуулдаг. Манай намд ийм зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, улс төрийн намын даргын асуудлыг шийддэг хуультай болсон. Иймд хуралдааны тов хэзээ гарахыг би мэдэхгүй байна.
Үеийн үед Ардчилсан нам унаж, босож л ирсэн. Дандаа босоо юм уу эсвэл унаж яваагүй. Унах болгондоо улам ухаажиж, хүрээгээ тэлж, дараа дараагийнхаа улс төрийн үйл ажиллагаанд оролцож ирсэн түүхтэй. Өнөөдөр ялагдлаа гээд үйл ажиллагаагаа зогсоодог ч юм уу, идэвхгүй байдалд шилжинэ гэж би бодохгүй байна. Манай шинэ сонгогдсон дарга нар нилээн эрч хүчтэй, боломжтой хүмүүс гарч ирсэн. Тэгэхээр илүү чадварлаг ажиллах байх гэж найдаж байна.
Өнөөдөр би үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зогссон. Сонгууль ямар луйвартай, ямар зохион байгуулалттай үүнд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдэг асуудал өнөөдөр ярьчихдаг асуудал биш. Цаг хугацаа хамгийн үнэнч, шударга шүүгч. Зарим нэг сэтгүүлчиддээ захиж хэлэхэд аль нэг улс төрийн хүчний захиалгаар янз бүрийн асуудал ярьдгаа больчихвол зүгээр байна шүү. Шударга ёсны төлөө, дөрөв дэх засаглалынхаа үүргийг амжилттай хүлээгээрэй гэж хүсье. Баярлалаа” гэв.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...