ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10.653 шинжилгээ хийх явцад 1622 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 72,104 болж байгаа. 1622 тохиолдлын 1591 нь дотоодын халдвар бол эмнэлгээс шалтгаалах нэг, зөөвөрлөгдсөн 30 тохиолдол бүртгэгдлээ. Дотоодын халдварыг дотор нь задалж танилцуулбал,
- 1,100 нь Улаанбаатар хотод
- 491 нь орон нутагт бүртгэгдлээ.
- Зөөвөрлөгдсөн 30 тохиолдол нь зургаадугаар сарын 4-ний өдөр Афганистанаас ирсэн иргэдээс илэрсэн.
Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр буюу халдвар бүртгэгдсэн 20 аймгийн 19-д нь шинээр халдвар бүртгэгдлээ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна.
Сүүлийн 24 цагт 684 хүн эдгэрсэн. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,988 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56,253 боллоо. Халдварын улмаас 7,498 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас :
- Хөнгөн – 4,725
- Хүндэвтэр – 2,012
- Хүнд – 623
- Маш хүнд – 138 хүн байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 44-82 насны найман хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
