СЕХ, УБЕГ, ЦЕГ, ОБЕГ, НЭМГ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл хийж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: “Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн. Харин үлдсэн 7051 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнд 1600 орчим тээврийн хэрэгсэл болон 3000 гаруй хэсгийн хорооны ажилтан ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу хэсгийн хороодод ажиллах цагдаа эмнэлгийн ажилтнуудыг УОК-оос томилсон.
Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.
Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн.
Ажиглагчдын тухайд гадны 11 хэвлэл мэдээллийн байгууллагаас ажиглана. Үүнээс гадна Монгол Улсад байгаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг элчин сайдын яамнаас ажиглагчид байлцана. Түүнчлэн Филиппин улсаас ирсэн ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар болсон. Учир нь Филиппин улс манайхтай адил сонгуулийн автомат системийг ашигладаг.
Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ. Хуулиараа СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал найм орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Гэхдээ сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцоно гэж найдаж байна. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг.
Эцэслэсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн сонгогч нь 2 сая 40 мянга. Түр хасав тэмдэглэгээтэй нь 110773 мянган сонгогч байна. Үндсэн энэ удаагийн сонгуульд 2040556 сонгогч саналаа өгнө” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
