Богдхан уулын дархан цаазат газарт буюу Зайсангийн аманд Б.Мөнхбат захиралтай “Энигма” ХХК 2003 оноос хойш газар эзэмшиж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Тус компани нь 41 га газарт эзэмшлийн бүс тогтоож, үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас уг газрын гурван га-г нь Богд уул руу явган аялах, алхаж амарч байгаа иргэдэд зориулан автомашины зогсоол, нийтийн бие засах газар болгон тохижуулахаар шийдвэрлэсэн байна.
Иргэдийнхээ хэрэгцээг харсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан энэхүү шийдвэр Богд хан уулын арын 41га газрыг эзэмшиж байсан олгархи бизнесмэнд таалагдаагүй бололтой. Тиймээс “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Монголын үндэсний их сургуулийн хотхон барихаар төлөвлөж буй 3 га газрын эзэмших эрхийг булааж авсан” гэдэг мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхэлсэн байна.
Тиймээс энэ талаар бодит мэдээллийг авахаар холбогдох албаны эх сурвалжтай уулзаж, тодруулахад, Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Д.Банди “Цэцээ гүний оргил өөд гарахын тулд аялагчид Богдхан уулын дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн зам буюу Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт чиглэлийг сонгодог. Энэ замын эхлэл нь “Энигма” компанийн жуулчны баазын хашаагаар дамжиж явдаг. Амралтын хоёр өдөр гэхэд 4-5 мянган хүн, 500 гаруй машин энд ирдэг. Гэтэл машины зогсоол хүрэлцдэггүй, бие засах газар, хогийн цэг байхгүй гээд бэрхшээл олон тулгардаг байсан” гэв.
Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Гал, “Газрын судалгаа хийж үзэхэд, Зайсан – Дугуй цагаан – Баруун ширээт гэсэн маршрутад “Энигма” компанийн газар болох 41 га газрыг хашчихсан байсан. Аялалын бүс, чиглэлийн гол газрын авто зогсоолын асуудлыг шийд гэсэн Засгийн газрын үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн газрын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, цагдаа гээд бүх чиглэлээр хамтарч, шалгалт хийсэн. Шалгалтаар энэ компани тэнцэхээргүй дүгнэлтүүд гарсан. Тухайлбал 481 сая төгрөгийг Улсын төсөвт төлөөгүй, өртэй гэх мэтчилэн тодорхой судалгаан дээр үндэслэн бид 41 га газраас 3 га газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн уг 3 га газар дээр их сургуулийн үйл ажиллагаа явуулах зүйл огт байхгүй. Сургууль барихаар батлагдсан ямар ч зураг төсөл байхгүй. Үнэн хэрэгтээ тэнд жуулчны бааз, гэр, ресторан, зугаа цэнгээний газрууд ажиллуулж байсан. Тэгсэн хэрнээ “Энигма” компани нь газраа хоёр, гурав хувааж, их сургууль барина гэх нэрийн дор газрын төлбөрөөс зугтаасаар ирсэн юм билээ. Газрын төлбөрийн тухай хууль дээр бүх шатны боловсролын байгууллагыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн байдаг. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглах байдлаар үйл ажиллагаагаа явуулж байсан” гэдэг хариултыг өглөө.
Дашрамд дурдахад, Улсын тусгай хэрэгцээний газар буюу дархан цаазат газрыг улс өөрөө зохицуулалт хийж, чөлөөлөх бүрэн эрхтэй байдаг юм байна. Харин иргэдийн тав тухыг хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд Байгаль орчины аялал, жуулчлалын яамнаас чөлөөлөөлөөд буй гурван га газарт Засгийн газраас өгсөн үүргийн дагуу 264 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, дугуйн зогсоол, автобусны буудал зэргийг барихаар төлөвлөн, дээрх ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр болжээ.
Сэтгүүлч С.Саянаа
More Stories
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
Аравдугаар сард зохиогдох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос аравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хувиарийг танилцууллаа. Аравдугаар сарын 04-05 өдөр...
