Бүрэгхангай суманд жүдогийн тамирчдаар хамгаалуулсан хууль бус алт ухагчид даварч байгаа гэнэ. Булган аймгийн жүдо бөхийн зарим тамирчид Бүрэгхангай суманд хууль бусаар алт олборлож байгаа хүмүүстэй хамтран нутгаа, бэлчээрээ хамгаалах гэж тэмцсэн малчдыг дээрэлхэх болжээ. Энэ талаар Бүрэгхангай сумын малчид аймгийн Цагдаагийн даргад удаа дараа хандаж, өргөдөл гомдол гаргасан ч ядарсан малчдын дуу хаана ч хүрэхгүй байгаа гэнэ.
Хууль бусаар алт олборлогчид өнгөрсөн жилээс л Булган аймгийн Бүрэгхангай сумын Хайлаастын хоёрдугаар багийн нутаг Өгөөмөр гэдэг газарт бөөгнөрөх болсон. Тэд ямар ч зөвшөөрөл бичиг баримтгүй атлаа цоо эрүүл газрын хөрсийн хуулан, алт олборлохоор улайрах болсон гэнэ. Малчид удаа дараа тэмцэж хууль бус үйл ажиллагааг нь зогсоож байсан ч сүүлдээ аймгийн жүдо бөхийн тамирчдаар хамгаалуулсан алтны хулгайчид нутгийн иргэдийг айлган сүрдүүлж, газрын хөрсийг нь ил цагаан хуулан, алтны хайгуул эхлүүлсэн байна.
Харин бөхчүүдээс айсан сумын засаг дарга, тамгын газрынхан нь юу ч хэлж чадахгүй, малчдыг өөрсдөө л нутгаа хамгаал гэсэн байдлаар хандаж байгаа гэнэ. Уг асуудлаар аймгийн Засаг даргад хандсан боловч “жүдогийн тамирчид хамгаалалтад нь ажиллаж байгаа болохоор” иргэдийн гомдол хаана ч хүрэхгүй замхраад байгаа аж. Тиймээс аймгийн Цагдаагийн даргад өргөдөл гомдол гаргаж, уг асуудлыг анхааралдаа авч, шалгаж өгөхийг шаардсан боловч нутгаа хамгаалсан иргэдийн төлөө мөн л хөдлөхгүй байгаа аж. Иймээс малчид, “аймгийн Цагдаагийн дарга УИХ-ын гишүүн, Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү Л.Ганбаатар гэж хүн байдаг. Нэгэнт бидний малчдын дуу хоолойг сонсохгүй байгаа учир шударга сайд ахад нь хандахаас аргагүй болоод байна. Л.Энх-Амгалан сайдыг төрсөн дүүгээ ажиллаж байгаа нутгийн иргэдийнхээ талд алтны хулгайчдын эсрэг газар нутгаа хамгаалсан тэмцэлд нь хуулийн хүрээнд шийдвэр гаргаж тусална уу” хэмээн хандаж байгаагаа манай сайтаар ийнхүү дамжуулав.
Бүрэгхангай суманд хууль бусаар алт олборлохоор эрүүл газрын хөлс хуулж байгаа хүмүүс нь нь өмнө Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан Ё.Баяр болон өнгөрсөн Их хурлын сонгуулиар Булган аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байсан Орхон аймгийн жүдо бөхийн холбооны тэргүүн Д.Өсөхбаяр нар байгаа гэнэ. Тэд иргэдийг хэл амаараа доромжлон айлган сүрдүүлж, ямар ч хууль дүрэм байхгүй мэт аашилж, бэлчээрээ хамгаалсан жирийн малчдаар доог тохуу хийж, түүгээр зогсохгүй, хаа сайгүй бэлчээрийн хомсдол хөрсний нүүдэл ихтэй байхад эрүүл газар ухаж хөрс хуулж байгаа нь эргээд тэр газрыг ашиглах боломжгүй болж, малчид нутгаасаа шахагдахад хүрэх нөхцөл байдал үүсээд байна хэмээн Бүрэгхангай сумын Хайлаастын хоёрдугаар багийн малчид дамжуулж байгааг төр засгийн удирдлагууд, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь анхааралдаа авна уу.
Сэтгүүлч Д.Пүрэв
More Stories
Х.Ганзаяа: Бидний төлөө та минь чөмгөө дундартал зүтгэсэн байна шүү дээ гээд хүүгээ уйлахад…
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ Ажлаа хийж байгаагийнхаа төлөө адлагдан нийтээрээ хараалгаж, тэгсэн ч цуцашгүйгээр нийгмийн болох болохгүйтэй зууралдан чичлүүлж, хоёр нарны хооронд...
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...