Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тодруулбал Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнах үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан. Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй” гэж хэлсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр хариу мэдэгдэл хийж байна. Тэрээр “Би энд тайлбар хийх гэж ирээгүй. мэдэгдэл хийх гэж ирсэн. 2009 оны 4 сард миний бие Хууль зүйн сайдын нэр дээр олон жил Г.Зоригийг алсан хэрэгтэй холбогдуулан зохион байгуулалттай гүтгэх явдал болсон. Зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа цаад эздийг олж өгч үнэн мөнийг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргасан. Мөн ерөнхий прокурорт тавьсан. Надад энэ нь хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Билгүүнээс хариу ирсэн. Таны тавьсан хүсэлт холбогдох байгууллага Прокурорын байгуулгад шилжүүллээ гээд, Прокурорын байгууллагаас нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ гэсэн хариу ирсэн. Миний нэр дээр. Өнөөдрийг хүртэл би энэ хэргийн хариуг хүлээж суугаа.
Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн хачин авируудыг хараад байх тусам. Би хүсэлтээ буруу өгч явуулсан юм шиг байна. Тэр үед Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байсан. Ер нь би хүсэлтээ буруу хүнд хаяглаж өгсөн юм байна гэсэн сэтгэгдэл төрөх боллоо. Ялангуяа Ц.Нямдорж Г.Зориг агсны хэргийн захиалагч байж болзошгүй санаа бүхий зүйлүүдийг энэ хэргийг шалгаж байсан албаны хүмүүсийн ярьж байсан нь би сүүлийн үед их үндэстэй юм болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Ц.Нямдорж Г.Зориг агсныг алах захиалагчтай холбоотой юм биш үү гэсэн ийм бодол улам бүр төрөх боллоо гэдгийг мэдэгдэхийг хүсэж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
