Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол заавал эмчилгээ тусламж авах шаардлагагүй, бусад улсын туршлагаас харахад 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг зөвлөж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Тодорхой хэмжээгээр шинж тэмдэг илрэх буюу халуурвал шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гэрээр тусгаарлагдаж эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ЭМЯ-наас багц бэлдсэн. Тэр багцад халууны шил, халуурвал уух парацетамол, 10 хоногийн турш уух витамин С, Д багтаж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүн эмнэлгийн тусламж шаардлагатай бол өрхийн эмнэлэгтээ хандана.
Халдвартай нь батлагдсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол гэртээ өөрийгөө тусгаарлаад дархлаагаа дэмжиж, сайн амрах хэрэгтэй.
Түүнчлэн биеийн байдал огцом хүндрэх тохиолдолд хаашаа, хэрхэн холбогдох талаар зөвлөмжийг гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст өгч байгаа” хэмээн ярилаа
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
