Энэ оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдийн цаг агаарын Аюултай болон Гамшигт үзэгдлийн тоймыг ЦУОШГ-аас гаргажээ.
Өчигдөр Төвийн аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-19 метр, зарим үед секундэд 20-24 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-15 метр, зарим үед секундэд 16-21 метр,Дархан-Уул аймгийн нутгаар 5.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 10-11 метр, зарим үед секундэд 14-15 метр хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Мөн Баянхонгор аймгийн нутгаар салхи секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Өвөрхангайн аймгийн нутгаар секундэд 16-20, зарим үед 21-26 метр, төвийн аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 17-19, зарим үед 21-26 метр, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22-28 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл, Архангай аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 20-22 метр, хүрч шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.
Өнгөрсөн шөнө:
Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 12-16 метр, зарим үед секундэд 18-27 метр хүрч,
Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 14-20 метр, зарим үед секундэд 21-28 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл,
Дунговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-17.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24-32 метр,
Дорноговь аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан бөгөөд Дорноговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна.
Түүнчлэн Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-19, зарим үед 22-28 метр хүрч, шороон шуурга ажиглагдаж цаг агаарын аюултай үзэгдэл, Дундговь аймгийн нутгаар секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24 -32 метр хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагджээ.
More Stories
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
150 МВт-ын өр буюу 42 жилийн хоцрогдол: Биднийг харанхуйд бэлдэж буй төр засгийн “тансаглал”
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт цахилгаан дутаж, албаны хүмүүс нь "хязгаарлаж байж давна" гэж ямар ч айдасгүйгээр хээвнэг мэдэгдэж...
