Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд “Токио-2020” олимпийн наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хувцасны загвар гэсэн ташаа зураг, мэдээ түгсэн. Удалгүй энэхүү асуудал дээр тус бэлтгэлийн хослолыг урласан “Somo Sport Brand” тайлбар өгч, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн тамирчдаа зааланд бэлтгэл хийхдээ өмсөөрэй гээд энэхүү хослолыг үнэгүй хийж өгсөн юм. Тэрнээс биш олимпийн наадамд өмсөх хувцсыг нь Монголын үндэсний олимпийн хорооноос хийлгэдэг” гэв. Ирэх зуны Токиогийн олимпийн наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хослол, бэлтгэлийн хувцсыг хэн урлах вэ?
Токио-2020
Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоол баталсан. Улмаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг тодорхойлохоор загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан.
Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн ирүүлсэн загвар шалгарсан юм. Тус компани нь олимпийн нээлт, хаалтын ёслолын болон спортын хувцас үйлдвэрлэх эрх авсан. Мөн тамирчдын өдөр тутмын бэлтгэл сургуулилалтад зориулсан спортын хувцсыг Японы “Mizuno” брэнд бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан. Ийнхүү “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргахаар тооцоолж, “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг нь шийдвэрлэх аж.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой тохиож байна.
Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах...





