Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл хөл хорионы эхний долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу Даваагаас Баасан гараг хүртэл Төрийн банкны Улаанбаатар хотын салбар нэгжүүд 09:00-16:00 цагийн хооронд ажиллахаа мэдэгджээ.
Мөн хугацаанд иргэд Төрийн банкны салбаруудаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж, бээлий өмсөж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг сануулсан байна.

Харин Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хот дахь бүх салбар нэгжүүд хөл хорионы үеэр бүгд ажиллахгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.
Мөн Голомт банк, Хаанбанкнаас хөл хорионы үеэр ажиллах эсэхийг тодруулахад бүх салбар нэгжүүд ажиллахгүй гэсэн хариу өгөв. Харин Хасбанк ажиллах эсэх нь тодорхойгүй байна.
Ташрамд дурдахад, хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор зарим банкны ачаалал нэмэгдэж, карт уншихгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар иргэд хэлж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
