Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөлжээ.
Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.
Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих зам чөлөөтэй болсон байна. Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 1,400 өрхийн 5,600 иргэнтэй, орон сууцны хороолол олонтой. Гэтэл ногоон байгууламж байхгүйн зэрэгцээ далан дагуулж барьсан хуучны тоосгон болон төмөр гарааш, байрны энд тэнд барьсан өргөтгөл олон, хог новшиндоо дарагдаж, шороо бужигнасан орчинтой. Мөн хүүхдүүд хөндөлсүүлж тавьсан машинуудын дундуур аюултай орчинд тоглож байна.
Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний А/1097 захирамж, мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/273 дугаар захирамжийн дагуу тус газарт чөлөөлөлт хийлээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
