Жүдо бөхийн шигшээ багийн гишүүн-тамирчин байх үедээ хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж,
Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ мэдэгдэж байна.
Олимпийн медалийг тухайн наадмын үеэр допинг хэрэглэсэн нь батлагдсан, олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан, шагналын ёслолын дараа олимпийн медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимд санаатайгаар орхисон, мөн ёслолын үеэр улс төрийн хориотой плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүрмөсөн хураадаг дүрэмтэй билээ.
ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж, ОУОХ-ны Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC сайт дээр Монгол улсын нэрийн өмнөөс түүний хүртсэн мөнхийн гавъяа олимпийн алт, мөнгөн медаль нь албан бүртгэлтэй хэвээр буйг Монголын Үндэсний Олимпийн Хороо мэдээллээ.
More Stories
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
Улаанбаатарт өдөртөө 22-24 градус дулаан байна
Өнөөдөр Баян-Өлгийн баруун сумд, Увсын хойд сумдын нутгаар, 16-ны өдөр Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө...
