Ерөнхий сайд хөл хорио тогтоохыг дэмжсэнгүй

Цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж халдварын тохиолдол өдөрт 500-гаас буухгүй байгаа билээ. Тархалтыг хумих, халдварын тоог бууруулахын тулд ЭМЯ-наас хөл хорио тогтоох саналаа өчигдөр болсон УОК-ын шуурхай хуралдаанд танилцуулжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хатуу хөл хорионы дэглэмд шилжих эсэхийг шийднэ гэсэн мэдээлэл гарсан. ЭМЯ-наас энэ сарын 10-наас эхлэн хатуу хөл хорио тогтоох тухай саналаа УОК-т танилцуулсан байна. Гэвч Ерөнхий сайд хөл хорио тогтоохыг эсэргүүцсэн байр суурьтай байсан учир тал бүрээс нь судалж, дахин санал оруулахаар болжээ. УОК өнөөдөр дахин хуралдаж, хөл хорио тогтоохоос өөрөөр халдварын тархалтыг бууруулаах арга замыг хэлэлцэхээр болсон байна.

+ There are no comments

Add yours