Япон улс интоорын мод цэцэглэх үзэсгэлэнт хавраараа алдартай. Хэдхэн хоног үргэлжилдэг уг “Сакүра” хэмээх үзэгдлийг ард түмэн нь мянга гаруй жилийн өмнөөс хүндэтгэн, тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн цэцэглэлт маш богинохон хугацаанд болсноос гадна хамгийн эрт болсон хэмээн бүртгэгдсэн байна. Осакагийн их сургуулийн профессор Ясүюки Аоно НТӨ 812 оноос эхтэй бүртгэлийг судалж үзсэн ба Киото хотод гуравдугаар сарын 26-нд тохиосон цэцэглэлт сүүлийн 1200 жилийн түүхэн дэх хамгийн эрт тохиосон үзэгдэл болжээ.

Харин нийслэл Токио хотод гуравдугаар сарын 22-нд цэцэглэсэн нь тус хотын хувьд түүхэнд хоёрт орох эрт цэцэглэлт аж. Ийнхүү интоорын мод эрт, орой цэцэглэх нь агаарын хэмтэй холбоотой бөгөөд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаагийн баталгаа юм.
1820 онтой харьцуулахад Японы агаарын хэм Цельсийн 3.5 градусаар нэмэгдсэн бөгөөд 1200 жилийн өмнө дөрөвдүгээр сарын сүүлээр цэцэглэдэг байсан бол одоо гуравдугаар сарын сүүл болон урагшилсан байна.
Энэ нь дэлхийн бүхий л газрын экосистемд нөлөөлөх цаг уурын томоохон хямралын шинж тэмдэг байж болзошгүйг эрдэмтэд анхаарууллаа.
Эх сурвалж: CNN
More Stories
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг...
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалт Сэлэнгэ аймгийн...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...