Их Британийн Соёлын сайд Оливер Доудэн зургаадугаар сарын сүүл хүртэл дэлхийн бусад улсуудтай тээврийн харилцаагаа сэргээж чадахгүй байх магадлалтай гэж мэдэгджээ. Түүнчлэн Сандэй Таймс сонин гадаадад амрахыг хүссэн британичууд наймдугаар сараас нааш хилийн дээс алхах боломжгүй гэв.
Их Британийн эрх баригчдын баталсан шинэ хуулиар нисэх онгоцны буудалд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэн хүмүүс 5 мянган фунт стерлинг (7 мянга орчим доллар) -аар торгуулахаар болжээ. Энэхүү журмыг гуравдугаар сарын 29 буюу өнөөдрөөс эхлэн мөрдөх бөгөөд дуусах хугацаа нь зургаадугаар сарын 30-ны өдөр юм.
Одоогийн байдлаар цөөн хэдэн тохиолдолд л Их Британиас гарахыг зөвшөөрч байгаа аж. Тодруулбал, ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших, хурим, оршуулгын ёслолд оролцох, хувийн онцгой шалтгаанаар гарахыг зөвшөөрчээ.
Их Британи руу нэвтрэх хүмүүсийн хувьд ирэхдээ 10 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, 210 фунт стерлингийн үнэтэй хоёр удаагийн шинжилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Үүний дараа тус улсад мөрдөгдөж буй хязгаарлалтын дэглэмийг дагаж мөрдөх ёстой аж.
Коронавирусийн шинэ омгийн халдварын тархалт өндөр “Улаан жагсаалт”-ын орнуудаас ирсэн хүмүүс нисэх онгоцны буудлын зочид буудалд тусгаарлагдаж, 1750 фунт стерлинг (2.4 мянга орчим доллар) төлөх шаардлагатай юм байна. “Таймс”-ын эх сурвалж “Британичуудын хувьд зургаадугаар сарын 30-наас гадагшаа аялахыг зөвшөөрөхгүй л болов уу. Наймдугаар сар илүү бодитой харагдаж байна” гэжээ.
Их Британид өнөөдрийн байдлаар 30 сая хүн вакцины эхний тунгаа хийлгээд байна.
Эх сурвалж: ВВС
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
