Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 16 лабораторид 14,936 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 437 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 6,332 болж байна. 437 тохиолдлын 370 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 67 тохиолдол батлагдлаа.
Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна.
Сүүлийн хоногт 106 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,150 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,462 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,243, хүндэвтэр194, хүнд 18 нэн хүнд 7 хүн байна.
Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна” гэв.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,796 /2021.03.26/
Улаанбаатар-5,287 /сүүлийн 24 цагт 370 тохиолдол нэмэгдэв/
Завхан-7
Архангай-6
Төв аймаг-57 /сүүлийн 24 цагт 26 тохиолдол нэмэгдэв/
Хөвсгөл-21 /сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэв/
Дархан-Уул- 75 /сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмэгдэв/
Увс- 2
Баянхонгор-1
Дорноговь-37 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
Орхон-46 /сүүлийн 24 цагт 18 тохиолдол нэмэгдэв/
Өвөрхангай-30 /сүүлийн 24 цагт 3 тохиолдол нэмэгдэв/
Хэнтий-6 /сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмэгдэв/
More Stories
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. 2026 оны I ээлжийн цэрэг татлагад...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Монгол Улс “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Астана хотноо болж буй Экологийн асуудлаарх...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн...
