Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, гуравдугаар сарын 20-29-н хүртэл 9 хоногийн хугацаанд хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.
Энэ хугацаанд дараах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.
Үүнд:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд батлагдсан КОВИД-19 халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Цэцэрлэг, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийн үйл ажиллагаа болон Мөрөн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын давтлага, сургалтаас бусад боловсролын үйл ажиллагаа,
Мөрөн, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-5 насны хүүхэдтэй ажилтанд байгууллагын хүний нөөцийн нөхцөл боломжтой уялдуулж, цалинтай чөлөө олгох,
Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа,
Аймгийн хэмжээнд жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, алжаал тайлах төв, дэн буудал, фитнесс, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагаа,
Зах болон зах орчмын худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг дээрх заасан хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.
More Stories
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Монгол Их сургуулиудын төлбөр таван саяын босгыг давжээ
2026-2027 оны хичээлийн жилийн шинэчилсэн дүнгээр зарим сургуулиудын төлбөр инфляц болон үйл ажиллагааны зардлаас шалтгаалан 15-28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сургуулийн...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
