УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг тусад нь болгох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: ”Мөнгө хэмнэх үүднээс хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь гэж ойлгосон. Үр дүнд нь хэмнэлт гарах нь гэж ойлгож байсан. Хэрэв тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөгийн зардал гарах нь гэж байсан. Тусад нь хийсэн бол ямар хэмжээний зардал гарах вэ. Яагаад тусад нь зохион байгуулах болсон юм бэ. Хэрэв тусад нь зохион байгуулах юм бол нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн нь өөрийнхөө саналаар гишүүнээсээ татгалзаж дарга болсон. Тэр болсон дарга нь нийслэлчүүдийг самарч байна шүү дээ. Хэн нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу. Мэргэжлийн бус, мэдээлэлгүй, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаад байгаа хүн чинь өнөөдөр энд сууж байх ёстой байтал тэнд очоод самраад байна шүү дээ. Боловсон хүчний арвин нөөцтэй гэдэггүй билүү Монгол Ардын Нам. Татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний санхүүжилт гаргах болж байгаа энэ үед Монгол Ардын Нам хариуцлага хүлээхгүй бол тэр хүндээ хариуцлага хүлээлгэ” гэв.
More Stories
Малайзын мафиас айгаад Монгол хүний амь нас өнчин ишигнээс ч үнэ цэнэгүй болох ёсгүй
2006 онд Малайз улсад Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш даруй 20 жил...
Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг...
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
