О.Амартүвшин хамтдаа урагшилж, хамтдаа бүтээхийг намын гишүүддээ уриаллаа Ардчилсан намын түүхэнд сорилт тулгараад байгаа энэ цаг үед тус намын даргын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчид нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хорио цээрийн дэглэмийг баримталж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй цахимаар уулзаж байгаа. Нэр дэвшигчид өнөөдөр Баян-Өлгий, Говьсүмбэр, Говь-Алтай аймгийн Ардчилсан намын гишүүд, сонгогчидтой уулзсан байна. Цахим уулзалтад оролцож байгаа намынхаа гишүүд, дэмжигчиддээ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд, сонгогчдынхоо санал хүсэлтийг сонсож халуун дотноор ярилцсан байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшин, Улс төрийн орчинд хүчний тогтвортой харилцаа маш чухал байдаг. Аль болох бага савлах, аливаа зүйл өөрийн зөв балансыг олох нь өөрөө хамгийн чухал. Тийм учраас бид хамтдаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн намын гол зорилго бол Улсын их хурлын сонгуульд ялж төрийн эрхийг авах байдаг. Улс төрийн сонгуульд ялснаар ард түмнийхээ амьдралыг хэрхэн дээшлүүлэх, нийгэмд байгаа энэ олон болж бүтэхгүй байгаа асуудлыг хэрхэн ялах вэ, ядууралтай яаж тэмцэх вэ, авилгатай яаж тэмцэх вэ, ашиг сонирхолтой яаж тэмцэх вэ, ажилгүйдэлтэй хэрхэн тэмцэх вэ гээд энэ бүгдийг бид та бүхэнтэйгээ хамт хийх болно. Энэ бүгдийг хийж чадвал бид 2024 оны УИХ-ын сонгуульд хамтдаа ялах болно. Эцэст нь улс, үндэстний ялалт маш чухал. Дэлхийн 200 гаруй улс орноос өнөөдөр бид өрсөлдөх чадвараараа хойгуурт жагсдаг. Жил болгон энэ үзүүлэлт ухарсаар байгаа. Дэлхийн улс орон болгон иргэдийнхээ ая тухтай амьдрал, нийгмийн оролцоо, шийдвэр гаргалт, эдийн засгийн үзүүлэлт, аз жаргалын индекс гээд маш олон үзүүлэлтээр байр эзлүүлдэг. Бид байнга ухарсаар байна. Хамтдаа үүний эсрэг урагшилдаг болцгооё. Ухрах биш хамтдаа урагшилцгаая гэж уриалж байна. Энэ бүгдийг хийсэн энэхүү тооцоо судалгаан дээр үндэслээд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ, хамгийн гол хэрхэн хариуцлагатай, сахилга баттай Монголыг бий болгох ёстой вэ, нэгдсэн нэг үзэл санаа зорилго руугаа яаж харах ёстой вэ гээд бүгдийг хамтдаа хийж чадна гэж итгэж байна хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
