Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн 06:00 цагаас эхлэн нийслэлийг хотыг гамшгийн үеийн гуравдугаар түвшин буюу Улбар шар түвшинд шилжүүллээ. Ингэснээр гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл доорх салбарын үйл ажиллагааг хязгаарлана.
Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
Баар, /диско, караоке/
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн 10-аас дээш хүнтэй сургалт/
Соёл урлаг
Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хувиас их/
Алжаал тайлах төв
Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
Дэн буудал
Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчин 10-аас дээш хүнтэй/
Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.
Гэхдээ иргэд бичиг баримтын дагуух байнгын оршин суух хаягтаа буцахыг зөвшөөрөх юм. Тодруулбал, Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэд, орон нутагт гацсан нийслэлийн иргэд байнгын хаягтаа буцаж болно.
Түүнчлэн дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг 07:00-22:00 цаг байхаар тогтоож, 23:00-06:00 цагт иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
