Монгол Улсын хүн амын дунд коронавирусийн халдвар анх 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэнээс хойш дотоодын халдварын тохиолдол 3,000-ыг давлаа.
Нийт дөрвөн сар гаруйн хугацаанд бүртгэгдэж буй COVID-19-ийн 2,000 гаруй тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолж үзлээ.
Ингэхэд, эхний 500 тохиолдол 40 хоногийн хугацаанд бүртгэгдэж байсан бол хоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар дотоодын халдварын тохиолдол 12 хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 1,500-2,000 болсон юм.
Тэгвэл өчигдрийн байдлаар /2021.03.11/ дотоодын халдварын тохиолдол ердөө найман хоногийн хугацаанд 500-аар нэмэгдэж, 2,500-3,000-д хүрсэн байна.
Хэрэв 1,000-аар багцалж үзвэл,
Эхний 1,000 тохиолдол 67 хоногт,
Хоёр дахь 1,000 тохиолдол 34 хоногт,
Гурав дахь 1,000 тохиолдол ердөө 20 хоногийн хугацаанд бүртгэгджээ. Энэ нь халдвар маш эрчимтэй тархаж байгааг харуулж байна.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдол 2,000-д хүрч байсан бол түүнээс хойш 11 хоногт халдварын тохиолдол дахин 600 орчмоор нэмэгдэж, 2,687 болжээ.
Дотоодын халдвар 3000 болсон хугацааг тооцож үзвэл,
Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар нийт 500/
Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар нийт 1,000/
Гурав дахь 500 тохиолдол 22 өдөрт /дотоодын халдвар нийт 1,500/
Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,000/
Тав дахь 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар нийт 2,500/
Зургаа дахь 500 тохиолдол 8 өдөрт /дотоодын халдвар нийт 3,000/ болсон байна.
Хэдийгээр манай улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимжиж, өчигдрийн байдлаар 68,000 гаруй хүн хамрагдаад байгаа ч Улаанбаатар хотод хүн амын дунд халдвар өргөн тархсан тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдөр мэдээлсэн билээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй бөгөөд 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байгаа” хэмээн онцолсон юм.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
