УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр тус төвийн халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.
Тэрбээр “Гурван эмнэлэг рүү бүх батлагдсан тохиолдлуудаа хуваарилснаар халдварыг цааш нь тархаахгүй болгож байгаа. Ингээд ойрын хавьтлуудыг тодорхойлох ажлыг явуулдаг. Судалгааны үр дүнд нийт хавьтлуудын 90-ээс дээш хувийг олдог.
Олсон хавьтлуудаа 14 хоног тусгаарладаг. ХӨСҮТ-ийн хувьд ямар ч өвчлөлгүй үед бэлэн байдлаа хангаж байсан. Тохиолдлын тоо ихсээд, хүн амын дунд өргөн тархалт үүссэн үед тандалтын хариу арга хэмжээ өөрчлөгддөг. Энэ үед батлагдсан тохиолдлуудаа хөнгөн бол гэрт нь тусгаарлах гэх мэт арга хэмжээ авч байна. Сүүлийн долоо хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдварын өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна.
Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна.
Халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байна. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе байна. Харин Завхан, Төв аймаг хоёрдугаар үе шатанд байгаа.
Бүртгэгдсэн 81 кластер байна. Үүнээс 21 нь хянагдаж дууссан. Одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна. Халдвар зөвхөн орон зайгаар хязгаарлагдахгүй. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамруулж, 450 ойрын хавьтал бүртгэгдээд байна. 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна. Илүү цаг, ажлын ачаалал зэрэг нийгмийн асуудал ХӨСҮТ-ийн ажилчдад тулгамдаж байна” хэмээв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
